• Бүртгэх

МУИС - Газарзүй Геологийн Сургууль
Хичээлийн 6-р байр
2010.04.01

МУИС - Газарзүй Геологийн Сургууль</br>Хичээлийн 6-р байр </br>2010.04.01 МУИС - Газарзүй Геологийн Сургууль</br>Хичээлийн 6-р байр </br>2010.04.01

Оюутны бие даах төв
2010.03.31

Оюутны бие даах төв</br>2010.03.31 Оюутны бие даах төв</br>2010.03.31

Хэмжилт хийж буй байдал
2010.03.25

Хэмжилт хийж буй байдал</br>2010.03.25 Хэмжилт хийж буй байдал</br>2010.03.25











Мэдээ мэдээллүүд

02ГГС-ийн Газарзүйн тэнхимээс зохион байгуулсан "Англи хэлний АСТ" тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний гол зорилго нь оюутан суралцагчдын англи хэлний мэдлэг, хичээл сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, оюутан бие дааж мэдлэг чадвараараа өсөн хөгжих бололцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

22НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежмент” төслөөс санхүүжүүлэн хэвлүүлсэн "Хөрс хамгаалал ба Менежментийн зарчим" сурах бичгийг хүлээлгэн өгөх ёслол 12-р сарын 07-ны өдөр Газарзүй геологийн сургуулийн эрдмийн өргөөнд боллоо.

2011-2012 оны хичээлийн жил эхэлснээс хойш Аялал жуулчлалын мэргэжлийн оюутнуудын дунд 2 удаа улсын уралдаан зохион байгуулагдаад байна. Үүнд:

  • Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулан жил бүр зохиогддог “Grand tour” улсын уралдаан энэ жил “Аялал жуулчлал ба Монголын соёл” сэдвийн дор 09 сарын 22-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан.

02Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам эрдмийн зэрэг хамгаалсан 45 нас хүртэлх судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн бэлтгэх зорилгоор сайдын нэрэмжит докторын дараах судалгааны инновацийн тэтгэлгийг 8 судлаачид олголоо. Тэтэглэгт МУИС-ийн ГГС-ийн д-р Ч.Сономдагва, ЭМШУИС-ийн д-р Г.Ариунтуул, д-р Д.Тэмүүлэн, Мал эмнэлгийн хүрээлэнгийн д-р Р. Одбилэг, ШУТИС-ийн д-р М. Дэлгэрмаа, ХХТХ-ийн д-р Д.Гүнбилэг, д-р С.Энхтуул, д-р Ш.Нямдэлгэр нар шалгарлаа. 


nomМУИС-ийн ГГС-ийн багш нарын баг ЕБС-ийн 9-р ангид үзэх “Газарзүй-3” сурах бичгийг зохиож дуусчээ. Саяхан “Адмон” ХХК-д хэвлэгдэж, сурагчдын гарт очсон уг сурах бичгийг ГГС-ийн Газарзүйн тэнхмийн зөвлөх багш проф М.Баянтөрөөр удирдуулсан доктор В.Батцэнгэл, Г.Юмчмаа, Н.Одхүү, Г.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй багш нарын баг зохиож, энэ хичээлийн жилээс орон даяар ЕБС-иудад хэрэглэж байна. Тус баг 2007 онд мөн “Газарзүй-3” сурах бичгийг бичиж хэвлүүлж байсан туршлагатай аж.

Зарлал

ГГС –ийн магистр, докторын өвлийн төгсөлтийн урьдчилсан хамгаалалтыг 2012 оны 01 сарын 23 - 27 ний өдрүүдэд , жинхэнэ хамгаалалтыг 2012 оны 02 сарын 13- 17 ны хооронд товлосон тул хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар мэдээгээ 2011 оны 12 сарын 27 ний өдөр ГГС –ийн Сургалтын Албаны магистр, докторын сургалт хариуцсан ажилтан Б. Буянхандад өгнө үү.

2011 оны 12 дугаар сар 22

МУИС-ийн Мэдээллийн технологийн хэлтэс оюутнуудад зориулсан цахим шуудангийн серверийг шинээр ашиглалтанд орууллаа. Тус сервер нь http://student.num.edu.mn гэсэн холбоос дээр байрлах бөгөөд оюутан бүр МУИС-ийн албан ёсны цахим шуудангийн хаяг буюу  и-мэйл хаягтай болох боломжтой боллоо. ( user@student.num.edu.mn гэх мэт)

Poster_Tourist123

Байгалийн аялал жуулчлалын Green Peace клуб нь МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн дэргэдэх оюутны клуб юм.

НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн Цөлжилтийг Бууруулах тогтвортой менежмент төслөөс санхүүжүүлэн "Хөрс хамгаалал ба Менежментийн зарчим" номны зохиогчийн эрх, орчуулага, редакци, хэвлэлийн бүх зардлийг гаргаж МУИС-ийн Магистрын сургалтанд зориулан 300 хувь хэвлүүлсэн сурах бичгийг хүлээлгэн өгөх ёслол 12-р сарын 07-ны өдрийн 16:20 цагт ГГС-ийн Эрдмийн өргөө 406 тоотод болно. 

ГГС-ийн Эрдмийн зөвлөл
2011.12.05 

12-р сарын 07-ний өдрийн лхагва гарагт 16:20 цагт 7-р байрны ГГС-ийн эрдмийн өргөө /406 тоот/-нд эрдмийн зөвлөлийн хуралтай тул эрдмийн зөвлөлийн гишүүд заавал болон ус, цаг уур, газарзүйн салбарын сонирхсон багш ажилтнууд хүрэлцэн ирнэ үү.

Хэлэлцэх асуудал:

  1. Ус, Цаг уурын болон газар зохион байгуулалтын 2 докторантын их семинар
  2. Багдайн Наранчимэг. Газар хувьчлал ба ил тод байдал
  3. Лхагважавын Оюунжаргал. Нейрон сүлжээ болон Калиманий шүүлтүүрийн аргад үндэслэгдсэн хот суурины цаг агаарыг урьдчилан тооцоолох загвар

ГГС-ийн Эрдмийн зөвлөл
2011.12.05 

gis_dayМонгол Улсын Их Сургуулийн Газарзүй Геологийн сургууль Монголын геомэдээлэлзүй судлаачдын холбоо, “Гео-мэдээлэл” блог хамтран 2011 оны 11-р сарын 16-нд Газарзүйн мэдээллийн систем (GIS day)-ийн өдрийг монголд тэмдэглэхээр төлөвлөж байна.

“Тоон ертөнц” сэдвийн хүрээнд газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, судлаач эрдэмтдийн бүтээлийг сурталчилах, тэдгээрийн хооронд харилцан туршлага солилцуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэх тул энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

Та бүхний энэ өдрийн мэнд хүргэе.

2011 оны 11 сарын 14-ны өдрийн 18 цагт  Газарзүй-Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны бүх гишүүдийн хуралтай тул та бүхэн ажлаа зохицуулан хүрэлцэн ирнэ үү. Хурлыг МУИС-ийн хичээлийн 7-р байрны лекцийн танхимд хийнэ. (Хуучнаар Худалдаа Үйлдвэрлэлийн сургуулийн хичээлийн байр)

Санал асуулга

Сургуулийн сайтын мэдээ, мэдээлэл коммунити сайт болох facebook дээрх оюутны групптэй холбогдох уялдаа хэр байгаа вэ?

Маш сайн - 0%
Сайн - 18.2%
Дунд - 45.5%
Муу - 18.2%
Мэдэхгүй - 18.2%

Total votes: 11
The voting for this poll has ended on: 29 10-р сар 2011 - 09:13

Facebook сүлжээ

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр54
mod_vvisit_counterӨчигдөр70
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт463
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт436
mod_vvisit_counterЭнэ сард2186
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3014
mod_vvisit_counterНИЙТ27970

We have: 2 guests, 4 bots online
Таны IP: 38.107.179.220
 , 
Өнөөдөр: 1-р сар 27, 2012

S5 Box

Login Form